УБ-Сонгдо эмнэлэгт гарсан сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарлаа

 УБ-Сонгдо эмнэлэгт гарсан сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарлаа

Өчигдөр буюу энэ сарын 14-ны өдрийн үдээс хойш УБ-Сонгдо эмнэлэгт хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Тухайн иргэдээс ХӨСҮТ-ийн эмч нар түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг буюу халдвартай гэж гарсан байна. ДЭМБ-аас түргэвчилсэн оношлуурыг ашиглахгүй байхыг зөвлөж байгаа. Мөн сэжигтэй тохиолдлуудаас PCR төхөөрөмжөөр заавал шинжилгээ авах ёстой. Тиймээс хоёр иргэнээс шинжилгээ авахад сөрөг буюу халдваргүй гарсан гэдгийг ЭМЯ-аас мэдээллээ. Одоогийн байдлаар Монгол улсад батлагдсан 30 тохиолдол бүртгэгдсэн. Түүнээс таван тохиолдол эдгэрч энгийн тусгаарлах байранд шилжээд байгаа бол, 25 тохиолдол ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тухайн иргэдэд амьсгал дэмжих, уушигны хатгалгаа хүндэрсэн үед хийгддэг эмчилгээ болон, антибиотик эмчилгээ хийгдэж байгаа. Өдөрт дундажаар нэг иргэнд 800 мянган төгрөгийн эмчилгээ хийгдэж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн