Т.Бадрал: Амны хаалт зүүгээгүй иргэдийг 150 мянган төгрөгөөр торгоно

 Т.Бадрал: Амны хаалт зүүгээгүй иргэдийг 150 мянган төгрөгөөр торгоно

УОК-ын Шуурхай штабаас ээлжит мэдээллийг хийж байна. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал,

“Гадаадад буй иргэд эх орон руугаа ирэх оролдлого хийж байгаад халдвар авахвий. Тиймээс аль болох байрлаж буй газраасаа гарахгүй байж өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрсдлээс хамгаалах нь чухал. УОК-оос гадаад улсаас иргэдээ авчрах шийдвэр гараагүй байна.Өндөржүүлсэн бэлэн байдалд гарч буй зөрчлийг зохицуулах хоёр хуулийн төслийг танилцуулсан байгаа. УОК-ын мэдээллийг гуйвуулах, худал мэдээллийг иргэдэд тараасан нөхцөлд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Мөн амны хаалт зориудаар зүүхгүй байгаа иргэдийг хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан үндэслэлээр гэмт хэрэг хийсэнд тооцож, 150 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авах болнохэмээх мэдээллийг өгсөн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн