ОХУ-д халдвар 21 мянга хүрч, Путин цэрэг дайчилна

 ОХУ-д халдвар 21 мянга хүрч, Путин цэрэг дайчилна

ОХУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2,774-өөр нэмэгдэж нийт халдвар авагсдын тоо 21 мянга хүрлээ. Мөн нас барагсдын тоо 22-оор нэмэгдэж 170 болсон байна.

Ийнхүү нөхцөл байдал өдрөөс өдөрт муудаж байгаа учир шаардлага гарвал коронавирусийн тархалттай тэмцэх ажилд зэвсэгт хүчнийг дайчилна гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин цар тахлын нөхцөл байдлын талаарх видео хурлын үеэр мэдэгдэж бүх шатны албан тушаалтнуудыг бэлэн байдалд байхыг сануулсан байна.

Мөн тэрбээр ойрын 2-3 долоо хоног Орос улсын хувьд шийдвэрлэх цаг хугацаа байх болно гэдгийг онцолсон байна. Түүнчлэн Оросын талаас Хятад руу халдвар тээгчид нэвтрэх болсон нь Бээжингийн эрх баригчдын санааг зовоосон асуудал болж, тус улстай хиллэдэг боомт хот Сүйфэнхэ хотыг Ухань хоттой адил хөл хорионд оруулаад байгаа юм.

 Эх сурвалж: BBC, RT

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн