БНХАУ-д дахин нэг хүн хантавирусийн халдварын улмаас нас баржээ

 БНХАУ-д дахин нэг хүн хантавирусийн халдварын улмаас нас баржээ

БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Юннань мужийн Линьцан хотод цагаач ажилтан хархнаас халдварладаг хантавирусээр өвчилж нас баржээ. Өнгөрсөн гуравдугаар сард нэг хүн хантавирусээр нас барсан тохиолдол тус улсад мөн бүртгэгдсэн билээ. Хятадын анагаах ухааны мэргэжилтнүүдийн мэдээлснээр, хантавирус нь биологийн аюултай, аминд халтай өвчнүүдийн дөрөвдүгээр түвшинд багтдаг бөгөөд хүнээс хүнд халдварлах тохиолдол маш ховор байдаг аж.

“Хантавирусээр үүсгэгддэг өвчний тархах эрсдлийг бусад халдварт өвчинтэй харьцуулахад бага байдаг” гэдгийг Гуаньдун мужийн мужийн Халдварт өвчин судлалын газрын тэргүүн Бай Хунлянь онцолсон байна. Уг вирус амьсгалын замын эрхтэн тогтолцоонд халдварласан тохиолдолд хамгийн аюултай бөгөөд уушгийг ноцтой гэмтээж, амьсгалын замын үйл ажиллагааг доголдуулдаг аж. Мэргэжилтнүүдийн хэлснээр, хантавирусээс урьдчилан сэргийлэх вакциныг хэдийн гарган авсан тул уг өвчнөөс урьдчилан сэргийлж, халдварыг хяналтад авах боломжтой юм байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн