КОРОНАВИРУСЫН ТОХИОЛДОЛ ДАХИН 13 ААР НЭМЭГДЭЖ 30 БОЛЛОО

 КОРОНАВИРУСЫН ТОХИОЛДОЛ ДАХИН 13 ААР НЭМЭГДЭЖ 30 БОЛЛОО

Өчигдөр ХӨСҮТ-д 500 шинжилгээ хийсэн бөгөөд 260 хүнээс коронавирус илрээгүй. Мөн шинээр 13 хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 13-нд үдээс хойш 1 өвчтөн эдгэрч, нийтдээ таван хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарсан байна. Өмнө нь эдгэж гарсан иргэд мөн тусгаарлалтаас гарч, гэрийн 14 хоногийн тусгаарлалтад шилжиж байна. Гэртээ гарсан ч гэсэн давтан шинжилгээ авч байгаа юм.

-Азийн оронд 24:00 цагт өвчлөл эрс нэмэгдэж, Сингапур улсад өвчлөл нэмэгдэж байна. Шалтгаан нь, гадаадаас ирсэн иргэдээ 14 хоног өөрсдийгөө тусгаарлах зөвлөмж өгсөн ч хүмүүс тусгаарлалтын дэглэм сахиагүй, бусдад халдвар тархаажээ. Иймд тус улсад хүмүүс оршин суугаа газраас гарахгүй байх, зай барих, олон нийтийн үйл ажиллагааг зогсоосон юм байна. Мөн Япон улсад өвчлөл нэмэгдэж, хоёр мужид онц байдал зарласан байна. Манай орны хувьд гадаадаас ирсэн иргэдээ 21 хоног тусгаарлаж буй нь зөв зүйтэй арга гэдгийг харуулж байна. Тусгаарлалтаас гарсан иргэд 14 хоногийн дэглэмээ сайн мөрдөх хэрэгтэй байгааг ЭМЯ-аас сануулж байна.

ХӨС

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн