Рио Де Жанейрогийн Христийн хөшөөнд эмчийн халаат өмсгөжээ

 Рио Де Жанейрогийн Христийн хөшөөнд эмчийн халаат өмсгөжээ

Коронавирустэй тэмцэж буй эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эв нэгдлийн бэлгэ тэмдэг болгон Рио-де-Жанейро хотын Корковадо ууланд байдаг Гэтэлгэгч Христийн хөшөөнд эмчийн халаат “өмсгөжээ”. Энэ арга хэмжээг зохион байгуулагчид гэрэлтүүлэгч ашиглан Христийг эмчийн дүрд хувиргасан байна.

Түүнчлэн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулагчид дэлхийн бүх эмчид талархал илэрхийлж, “баярлалаа” гэдэг үгийг португал, испани, англи, герман, итали, хятад, франц, араб, орос зэрэг хэд хэдэн хэлээр хөшөөн дээр тусган харуулжээ. Үүнээс гадна халдварт илүү хүчтэй өртөөд буй АНУ, Испани, Итали, Хятад зэрэг улсын үндэсний далбааны зургийг хөшөөн дээр гэрэлтүүлэн тусгажээ.  

“Энэ бол дэлхийн цар тахлын энэ амаргүй үеийн итгэл найдварын илгээлт” юм хэмээн католик сүмийн хамба лам Орани Жуан Темпеста мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн