Г.Загдааг нэг сарын хугацаагаар цагдан хорьлоо

 Г.Загдааг нэг сарын хугацаагаар цагдан хорьлоо

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Загдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсэнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, өнөөдөр /2020.04.13/ хэлэлцжээ. 

Шүүхээс прокурорын санал үндэслэлтэй байна гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус, тус заасныг удирдлага болгон яллагдагч Г.Загдаад өнөөдрөөс /2020.04.13/ эхлэн нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Мөн 2020 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад тус, тус заасан үндэслэлээр Г.Загдааг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.