Индонезид мухар сүсэгтнүүдийг гэрээс нь гаргахгүйн тулд сүнсээр айлгаж байна

 Индонезид мухар сүсэгтнүүдийг гэрээс нь гаргахгүйн тулд сүнсээр айлгаж байна

Индонезийн зарим хот тосгодод сүнсний дүрд хувиран хүмүүсийг хөл хорио сахиулах ажил эрэлтэй байгаа аж. Тухайлбал Жава арлын Кепух тосгоны гудамж, талбайд сүүлийн үед шөнийн цагаар айлуудын үүдэнд цонхигор царайтай, цагаан даавуугаар биеэ ороосон “дуураймал сүнснүүд” үзэгдэх болжээ.

Эртний домогт нас барагсдын сүнсийг иймээр дүрсэлдэг байсан ба энэ нь мухар сүсэгтэй ард иргэдээ гэрээс нь гаргахгүй байх нэг арга гэнэ. Мөн эдгээр “сүнснүүд” нь булан тохойгоос гэнэт гарч ирж хүмүүсийг айлгах үүрэгтэй юм байна. Ингэснээр иргэд хөл хорио зөрчих явдал харьцангуй багасч байгаа аж.

Индонезид нийт халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар 4,241 байгаа бол нас барагсдын тоо 373-д хүрсэн бөгөөд тус улсын эрх баригчид харьцангуй зөөлөн аргаар цар тахалтай тэмцэж байна.

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн