Хятадын нисэх онгоц тээвэрлэгч хөлөг галд автжээ

 Хятадын нисэх онгоц тээвэрлэгч хөлөг галд автжээ

Бямба гарагт /2020.04.11/ Хятадын тэнгисийн цэргүүдийн бие даан бүтээсэн анхны нисэх онгоц тээвэрлэгч хөлөг дээр гал гарчээ. 

“Type 075” хэмээх хөлөг онгоц нь Шанхай хотын боомт дээр байрлаж байхдаа шатсан талаар олон нийтийн сүлжээнд зураг, бичлэг байршуулжээ.

Одоогийн байдлаар “Type 075”-д яг хэр хэмжээний хохирол учирсан нь тодорхойгүй байгаа ч жижиг завь хадгалдаг хэсэг нь гэмтсэн байх магадлал өндөр байгаа аж. Энэ талаар Хятадын ардын чөлөөлөх армийн мэдэгдэл хийгээгүй байна. 

Тус хөлөг онгоцыг маш богино хугацаанд бүтээснээрээ Хятад улс дэлхийд гайхагдаж байсан. Үүний хүчээр Хятадын тэнгисийн цэргийн хүчин чадал асар их нэмэгдсэн байна. 

ЭХ СУРВАЛЖ: forbes.com

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн