Oxford: IX сар гэхэд “COVID-19”-ийн вакцин бэлэн болох магадлал 80 хувьтай байна

 Oxford: IX сар гэхэд “COVID-19”-ийн вакцин бэлэн болох магадлал 80 хувьтай байна

“COVID-19”-ийн вакцин есдүгээр сар гэхэд бэлэн болох боломжтой гэж тодорхой дэвшил гаргаад байгаа Их Британийн эрдэмтдийн багийн ахлагч хэллээ.

Оксфордын их сургуулийн профессор Сара Гилберт “Тоон мэдээлэлд суурилсан шинжилгээг өдөр тутам хийж байна. Ирэх есдүгээр сард вакцин бэлэн болох магадлал 80 хувьтай” гэж мэдээллээ. Гол хүндрэл нь шаардлагатай тооны вакцин үйлдвэрлэхэд нэлээд хэдэн сарын хугацаа шаардлагатай аж. Оксфордын эрдэмтэд судалгааны эцсийн дүнг хүлээлгүй үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлэхээр Их Британийн Засгийн газартай хэлэлцэж байгаа юм байна.

Эх сурвалж: Bloomberg.mn


Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн