​МАН-ын бүлэг УИХ-ын сонгуулийг хойшлуулахгүй байх шийдвэр гаргажээ

 ​МАН-ын бүлэг УИХ-ын сонгуулийг хойшлуулахгүй байх шийдвэр гаргажээ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах, эсэх асуудлыг хэлэлцээд хойшлуулахгүй, хугацаанд нь сонгуулиа зохион байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга коронавирусийн тархалтаас үүдэн 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах санаачилга гаргасан билээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Бүлгээс сонгуулийг хойшлуулахгүй хугацаанд нь хийх шийдвэр гаргасан. Сонгууль явуулах, аюулгүй байдлыг хангах, урьдчилан байдлаар хийх ажлуудыг Засгийн газраас хийгээд явах талаар бүлэг дээр ярилцсан. Бүлгээс сонгууль хойшлуулахгүй шийдвэр гаргасан учраас шаардлагатай арга хэмжээг аваад явахаар болсон” гэв. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн