Нийт 160 мянга гаруй ХАР ГАЛУУ өдөрт дунджаар 800 мянган тонн загас иддэг

 Нийт 160 мянга гаруй  ХАР ГАЛУУ өдөрт дунджаар 800 мянган тонн загас иддэг

Хар галуу буюу Cormorant Үхсэн хар галууны гэдэснээс 7 см загас гарсан байсан. Өдөрт том, жижиг гэлтгүй 25-30 ширхэг загас иддэг. 45 метр гүнд шумбаж хооллож чадна. Хавартаа 2 – 5 өндөг гаргадаг.

Хар галуу Монгол орны цэнгэг усны экологт ихээхэн гай учруулж байна. Учир нь гол мөрний тэнцвэрийг хангадаг ховор загасны нөөцийг энэ шувуу дуусгадаг ажээ.
Уг шувуу нь маш сайн шумбаж, загас барих чадвар маш өндөр тул Хятад, Япон, Солонгос зэрэг орнуудад уламжлалт загас агнуурын зориулалтаар маш ихээр тэжээдэг. Ойролцоогоор 15 метрийн гүнд 2 минут орчим байх чадвартай, нэг шумбалтаараа дээд тал нь 60 см – ийн урттай загасыг барих чадвартай. Тиймээс сүүлийн жилүүдэд дээрхи улсуудад гэрийн нөхцөлд үржүүлж байсан шувуудыг хориглон, тооны хязгаарлалт хийж өгснөөр ОХУ, Казахстан болон манай оронд нүүдэллэн ирэх болсон шувууны тоо маш ихээр нэмэгдсэн.
Нэг шувуу өдөрт 0,5-5кг загас иддэг. Идэж цадсаныхаа дараа загаснуудыг барьж алж зугаацдаг, жижиг нууруудыг өмхийрүүлдэг. Монгол оронд ойролцоогоор 160000 орчим хар галуу нүүдэллэн ирдэг гэсэн тооцоо байдаг ба энэ тоо нь сүүлийн жилүүдэд маш ихээр нэмэгдэж байгаа. Зөвхөн Хөвсгөл аймгийн дархадын хотгорт гэхэд л жилд ойролцоогоор 6000 орчим толгой нүүдэллэн ирж 30000 орчим болон буцдаг гэж үзэхэд тэд өдөрт дундажаар 15 тонн, зуны гурван сард 1350 тонн загас иддэг байна. Энэ бол зөвхөн нэг хэсгийн л тооцоо. Харин бүх нутагт нүүдэллэн ирдэг нийт 160 мянган шувуу нь өдөрт дундажаар 800 тонн, зуны гурван сард 72 мянган тонн загас, харин манай нутагт байх хугацаандаа нийт 150 орчим мянга тонн загас иддэг байна. Зөвхөн загасаар хооллодог болохоор Хятад болон Азийн орнуудад уг шувууны элгийг элэг хатуурах өвчин буюу Элэгний цирроз өвчинд сайн гэж их хэрэглэдэг байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн