Узбекистан улс гаднаас ирсэн иргэдээ контeйнeрт тусгаарлаж байна

Узбекистан улс гадаадаас тусгай нислэгээр ирж байгаа иргэдээ контейнерт байршуулахаар болжээ. Тус хорио цээрийн тусгай бүсийг 5 өдрийн дотор байгуулж, ашиглалтад оруулсан байна.
Нийслэл Ташкент хотын захад агааржуулалт, ариун цэврийн өрөө, шүршүүр, ор, зурагт зэргээр тохижуулсан чингэлэг тус бүрд 3 хүнийг байлгах юм байна.
