Монгол эмэгтэй АНУ-ын халдварын ГОЛОМТОД ажиллаж байна

 Монгол эмэгтэй АНУ-ын халдварын ГОЛОМТОД ажиллаж байна

Дэлхий дахинаа тархаад байгаа коронавирусний тархалт АНУ-д хамгийн өндөр байгаа билээ. Тус улсад нийтдээ 434.114 тохиолдол бүртгэгдсэнээс 138.863 нь Нью Йорк хотод бүртгэгдээд байна. 

Тус хотын яаралтай түргэн тусламжийн эмнэлгийн хүлээн авахад Монгол эмэгтэй ажиллаж байгаа гэнэ. Энэ тухай тус эмэгтэйн хүү О.Мөнхжин “Xэзээ ч гомдоллодоггүй, гоншигонодоггүй, урдаx ажлаа, xүлээж авсан үүргээ л xамгийн сайнаараа xийxийг xичээдэг, миний эгэл баатар…

Ээж минь АНУ-ийн Covid -19 өвчлөлийн голомт “New York” хотын эмнэлэгт, яг одоо түргэний хүлээн авахад эрүүл мэндийн энхийн манаандаа гарч байна!

Танаас минь л энэ муухай өвчин холуур өнгөрөг. Маш их санаа зовж, бас бахархаж байна шүү хүү нь! Жинхэнэ баатрууд бол эмч нар юм гэдгийг бид энэ муухай тахлаар ойлгож авч байна даа! Та бол миний баатар!” хэмээсэн байна. 

Image may contain: 1 person, closeup and indoor
Image may contain: 2 people, people smiling, indoor

Эх сурвалж fagtnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн