Жилд 3000 тонн чихэр үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо
Д.Нямхүү: 371 хүнд хийсэн шинжилгээний хариу сөрөг гарлаа

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/ шинэ коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
Дэлхий дахинд шинэ коронавирус буюу Covid-19 –өөр 1.6 сая иргэн халдвар авснаас 1.2 сая нь эмчлэгдэж байна. Тэр дундаа Азийн хоёр улсад халдвар өндөр байгаа, нэг нь Япон улс. Япон улсад өчигдөр 589 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 119 нь Токио хотод бүртгэгдсэн. Улирлын томуугийн дэгдэлт тус улсад өндөр байгаа, энэ нь Covid-19 -тэй хавсарч байна гэж мэргэжилтнүүд үзжээ.
Монгол Улс улирлын томуу өндөр байх үед хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ авсан.
БНСУ-д өчигдөр 30 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Халдвар ихэвчлэн залуучуудын дунд бүртгэгджээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү:
Сэжигтэй тохиолдол болох 371 хүнд Covid-19-ын шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 265 нь Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж, Covid-19 илэрсэн иргэнтэй ойр байсан сэжигтэй тохиолдлууд байсан. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан хүнд давтан шинжилгээ хийхэд Covid-19 илрээгүй.