Амны хаалт заавал зүүхийг хуульчилна

 Амны хаалт заавал зүүхийг хуульчилна

УИХ-аар Цар тахлын эсрэг хуулийг  удахгүй батална.  УИХ-ын гишүүн Х.Нямбаатар уг хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг ахалж байгаа  бөгөөд хуульд  коронавирусийн халдвараас сэргийлэхтэй холбоотой болон дагаж мөрдөх бүхий л асуудлыг хуульчлан тусгах юм байна.

Тухайлбал, иргэд заавал  амны хаалт зүүхийг Эрүүл мэндийн яамнаас мөрдлөг болгож байгаа ч сүүлийн үед иргэдийн хяналт суларч, амны хаалт зүүхгүй байх нь ихэсчээ. Энэ тухай  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Маск зүүхгүй байгаа хүнийг торгодог арга хэмжээ авахгүй бол болохгүй нь ээ. Эрсдэлийн судалгааг 10 байгууллага хийж, халдвар тархах магадлал маш өндөр гэсэн дүгнэлт гарсан. Бид эрсдэл дунд байна. Маскаа зүүцгээе, гараа угааж, шаардлагагүй бол гадуур явахгүй байя гэсэн уриалгыг дахин дахин дэвшүүлж байна” гэсэн юм.

Тиймээс маск зүүхгүй байгаа иргэдийг  торгох зэрэг хуулийн зохицуулалтыг Цар тахлын эсрэг хуульд оруулахаар болжээ. Тус хуулийн хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг ирэх долоо хоногт эхэлнэ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн