УОК: Гадаадад байдаг монголын 7-н иргэн халдвар авсан байна

 УОК: Гадаадад байдаг монголын 7-н иргэн халдвар авсан байна

УОК Европ руу нислэг хийхээр  төлөвлөж байна. Эрсдэлийг тооцоолж хамгийн багадаа долоо хоног, дээд тал нь 21 хугацааны зайтай нислэг хийж байгаа. Оюутнууд эх орондоо ирэх хүсэлт ихээр  тавьж байна. Одоогийн байдлаар 276 оюутан хүсэлтээ ирүүлжээ. Үүнээс 110 орчим нь Москва, 90 орчим нь Эрхүү, 60 орчим нь Улаан-Үдийн оюутнууд байгаа юм.  Оюутнуудыг татаж авах нь зөв үү буруу юу гэсэн асуудал нийгэмд яригдаж эхэллээ.

Учир нь өнөөдрийн байдлаар гадаадад байгаа долоон монгол хүн халдвар авсан.Үүний хоёр нь Москвад байна. Хэрэв бид оюутнуудыг хүлээж авахгүй  тэнд нь үлдээвэл эдгээр хүмүүсийн амь нас эрсдэлд орно.

Ялангуяа Москвагийн оюутнуудыг авахаас өөр аргагүй. 110 оюутан маргааш өглөө Улаан-Үүд руу онгоцоор ирнэ. Халдвар авсан хүмүүсээ ч гэсэн бид авчирна. Эрхүү, Улаан-Үд, Москвагийн оюутнуудыг хооронд нь уулзуулахгүйгээр гурван үе шаттайгаар тусгаарлах ажил маргаашаас эхэлнэ” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн