У.Хүрэлсүх Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг бүрэн эрхээсээ түтгэлзэх хүсэлт гаргахыг шаарджээ

 У.Хүрэлсүх Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг бүрэн эрхээсээ түтгэлзэх хүсэлт гаргахыг шаарджээ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дууслаа. Хуралдаанаар МАН-ын мөрийн хөтөлбөр аудит дээр “унасан”-тай холбоотойгоор зургаан зүйл заалтыг өөрчилж, тогтоол баталсан байна.

Мөн Удирдах зөвлөлийн гишүүнээс О.Содбилэг, Ц.Бат-Энх нарыг хасч, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал нарыг гишүүнээр томилсон байна.

 Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарын ЖДҮХС-аас зээл авсантай холбоотой хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар тэдний асуудлыг авч хэлэлцсэн байна. Энэ үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг өөрсдийн хүсэлтээр гишүүнийхээ бүрэн эрхээс түтгэлзэх хүсэлтээ өг гэжээ. Гэвч дээрх гишүүдийн зүгээс бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй гэсэн байр суурьтай байгаа гэнэ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн