Г.Занданшадар: Төсвийн тодотгол хийх эрхийг Засгийн газарт шилжүүлнэ

 Г.Занданшадар: Төсвийн тодотгол хийх эрхийг Засгийн газарт шилжүүлнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийж байна.


УИХ-ын дарга Г.Занданшатар “Цар тахалтай холбоотойгоор УИХ-ын гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгье. 

Шатахууны үнийг тогтвортой байлгах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс шатахууны үнийг 300 төгрөгөөр хямдруулна. Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ. Банкны өөрийн хөрөнгийн 500 хүртэл сая төгрөгийн зээлийн хүүд гурван сарын хугацаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Ипотекийн зээлийг дэмжих чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтан, цагдаагийн ажилтнуудыг тусгай нөхцөлөөр энэ төрлийн зээлд хамруулна. Ингэснээр 100 мянган ажлын байрыг Улаанбаатар хотод хадгална гэж тооцож байна. 

Мөн  Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан Цар тахлын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулж байна. Хуулийн төслийн саналыг Засгийн газарт хүргүүлнэ. Энэ хуулиар төсвийн тодотгол хийх эрхийг Засгийн газарт шилжүүлнэ” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн