Сүмо бөхийн тамирчин коронавирусийн халдвар авчээ

 Сүмо бөхийн тамирчин коронавирусийн халдвар авчээ

Японы сүмогийн холбооноос өнөөдөр /2020.04.10/ жюүрёогоос доош зиндааны нэг бөх шинэ коронавирусийн халдвар авсныг баталлаа.  Тус бөх нь дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн ханиалгаж, халдварын шинж тэмдэг илэрч эхэлсэн гэнэ. Гэвч эхний шинжилгээний хариу нь сөрөг гарч халдвар аваагүй нь тогтоогдсон боловч дөрөвдүгээр сарын 9-ний өдөр эмнэлэг алдаа гаргаснаа зарлаж, хариу эерэг гарсныг мэдэгджээ. Тус бөхийг Токио хотын эмнэлэгт ахин шинжилгээнд хамруулан шинэ коронавирусийн халдвар авсныг нь баталгаажуулсан байна.

Одоогийн байдлаар халдвар авсан бөхтэй хамт нэг өрөөнд байсан бөхчүүдийг шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд хэрвээ халдвар авсан нь тогтоогдвол тус бэлтгэлийн газрыг хаах аж.

ЭХ СУРВАЛЖ: WWW.SPONICHI.CO.JP

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн