МАН-ын УЗ хуралдаж Г.Солтан Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ

 МАН-ын УЗ хуралдаж Г.Солтан Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ

Монгол ардын намын удирдах зөвлөл өнөөдөр хуралдахаар болжээ.
Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 12.30 цагт хуралдах юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр прокуророос УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзэх санал оруулж иржээ. Дээрх хоёр гишүүний хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдсэн талаар Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлсэн билээ. Тиймээс УЗ прокуророос оруулж ирсэн саналыг хэлэлцэнэ хэмээн эх сурвалж мэдээллээ.
Прокуророос оруулж ирсэн саналгыг УИХ 72 цагийн дотор хэлэлцэх хуультай билээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.