КОВИД-19 : Ахаасаа цонхоор утас авснаас болж тусгаарлагджээ

 КОВИД-19 : Ахаасаа цонхоор   утас авснаас болж тусгаарлагджээ

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 1572 хүн ажиглалтад байгаа ба нийслэлд нийт найман цэгт иргэдийг байршуулж байна. Тусгаарлалтад орсон иргэдийн зүгээс хоол, байраа голох гэх мэт асуудлууд гаргаж байсан бол өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 9-ний өдөр тусгаарлалтад байсан нэг иргэн дахин зөрчил гаргажээ.

Тодруулбал, БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирж, сувилалд тусгаарлагдсан иргэн цонхоор дүүдээ утас шидэж өгчээ.

Энэ нь хорио цээрийн дэглэмийг зөрчсөн үйлдэл ба дээрх иргэнийг бусдад халдвар тараах эрсдэлтэй гэж албаныхан үзсэн байна. Улмаар тусгаарлалт, ажиглалтад байсан иргэнээс гар утас авсан 15 настай хүүхдийг Баянзүрх дүүрэг дэх гэрт нь тусгаарлаж, хорооны ажилтан, цагдаагийн алба хаагчид хяналт тавин ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн