Эрдэмтэд хуванцар савыг бүрэн задалдаг энзим бүтээжээ

 Эрдэмтэд хуванцар савыг бүрэн задалдаг энзим бүтээжээ

Ус, ундааны хуванцар савыг хэдхэн цагийн дотор бүрэн задалж чаддаг энзимийг б эрдэмтэд бүтээжээ.

Энзим нь ямар нэг химийн урвалыг үүсгэх чадвартай, амьтны гаралтай бодис юм. Францын Carbios компанийн судлаачид уг энзимийг навчны бордоонд байдаг нянгаас гаргаж авсан гэжээ.

Өнөөдөр хуванцар хог хаягдал байгаль орчныг үлэмж ихээр бохирдуулж, дэлхийн хэмжээний ноцтой асуудал болоод байгаа.

Өнөөдрийн түвшинд хуванцарыг дахин боловсруулсны үр дүнд гутал, шалавч мэтийг үйлдвэрлэх түүхий эд гаргаж чадаж байна. Гэвч Carbios компанийн технологийг ашигласнаар хуванцарыг химийн үндсэн элементүүдийн түвшинд хүртэл нь задалж, буцаагаад сайн чанарын хуванцар сав үйлдвэрлэх боломжтой болжээ.

Carbios компани энэ төслийнхөө хүрээнд Pepsi, L’Oreal зэрэг томоохон компаниудтай хамтран ажиллажээ.

Анх төслийг 100,000 орчим бичил организмийн боломжийг судлах ажлаас эхэлсэн байна.

Гаргаж авсан шинэ энзимээ туршихад нэг тонн хуванцар савыг 10 цагийн дотор 90 хувь хүртэл нь задалсан байна. Задлахад үүссэн материалыг ашиглаад хүнсний зориулалттай сайн чанарын хуванцар сав бүтээж чаджээ.

“Хуванцар материал нь хүнс, эрүүл мэнд, зам тээврийн гээд нийгмийн олон салбарт маш их давуу талтай. Гол асуудал нь үүнээс үүсэх хог хаягдал юм. Хуванцрыг задлах технологио зах зээлд гаргасан анхны компани болох зорилготой.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн