Дуучин Селена Гомез хоёр талт сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогджээ

 Дуучин Селена Гомез хоёр талт сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогджээ

АНУ-ын дуучин Селена Гомез “Bipolar Disorder” буюу хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хэмээн оношлогджээ.Тэрээр энэ сарын 3-нд дуучин Майли Сайрусын инстаграм цуврал live болох “Bright Minded”-д оролцох үеэрээ энэ тухайгаа ярьсан байна.

Селена Гомез “Би Америкийн шилдэг сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэг болох “McLean“ эмнэлэгт үзүүлээд хоёр талт сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогдсон. Энэ тухай мэдсэн ч тийм ч их айхгүй байна. Харин ч энэ талаар илүү их мэдлэгтэй байвал айдсаа даван туулж чадна. Иймд энэ өвчний талаар бүхнийг мэдэхийг хүсэж байна” гэжээ.

Хоёр талт эмгэг гэдэг нь хүний сэтгэл зүйн байдал эсрэг тэсрэгээр хэсэг хугацааны турш өөрчлөгддөг сэтгэцийн эмгэг юм. Тархи нь нэг бол хэт ихээр идэвхжин хөөрлийн байдалд ордог ба нөгөө талаараа идэвх нь эрс муудаж гутарлын байдалд ордог байна.

Дэлхий даяар нийт 46 сая гаруй хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хүн байдаг ба энэ төрлийн эмгэг чухам юунаас үүдэлтэй болох нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм. Харин зарим судлаачид “Энэ эмгэг нь хүүхэд насанд үзсэн хүнд хэцүү амьдрал, удамшил эсвэл химийн хүчин зүйлсээс үүдэлтэй байж магадгүй” гэж тайлбарладаг.

ЭХ СУРВАЛЖ: bbc.co.uk

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн