Европын холбоо COVID-19-тэй тэмцэхэд 500 тэрбум евро зарцуулхаар болжээ

 Европын холбоо COVID-19-тэй тэмцэхэд 500 тэрбум евро зарцуулхаар болжээ

Европын улс орнуудад коронавирусийн халдвар эрчимтэй тарсаар байна. Үүнтэй холбогдуулан Европын холбооноос тус өвчинтэй тэмцэхэд 500 тэрбум евро зарцуулахаар болжээ.

Энэхүү мэдээг “Eurogroup”-ийн захирал Марио Сентено өчигдөр зарласан байна. Батлагдсан төсөв нь Европын төв банкны шаардсанаас бага хэмжэ хэдий ч тус банк хямралыг зохицуулахын тулд 1.5 их наяд евро шаардлагатай гэх тооцоог гаргасан байжээ.

Францын санхүүгийн сайд Бруно Ле Мэйр энэ удаагийн хэлэлцээр Европын холбооны түүхэн дэх эдийн засгийг дэмжих хамгийн чухал төлөвлөгөө байлаа гэдгийг онцолсон байна.

Коронавирусийн цар тахал Европ тивд хуваагдал үүсгэж буй. Хэлэлцүүлгийн үеэр Итали, Испани улсууд Европын хойд хэсэгт байрлах Герман, Нидерланд тэргүүтэй орнуудыг COVID-19-ийн эсрэг хангалттай арга хэмжээ авахгүй байна хэмээн шүүмжилжээ.

Эх сурвалж: gogo.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн