КОВИД-19: Бурханаас намайг хурдан үхүүлээч гэж гуйсан

 КОВИД-19: Бурханаас намайг хурдан үхүүлээч гэж гуйсан

Чөлөөт бөхийн дасгалжуулагч Любица Пешко коронавирусний халдвар авч эмчлүүлээд, эдгэрээд гарсан хүн. Хойд Македоны уугуул тэрбээр зодог тайлаад, Швед улсад ажиллаж байгаа юм.

Любица Пешко “Халуун буухгүй байсан тул би дөрөвдүгээр сарын 1-нд түргэн тусламж дуудсан. Эмч нар эм бичиж өгөөд явлаа. Бие сайжирсангүй, гурав хоногийн дараа өглөөний 5 цагт дахиад түргэн тусламж дуудахаас өөр аргагүй болсон. Бөөлжөөд, бие үнэхээр муу. Эмнэлэгт очоод шинжилгээ өгтөл коронавирусний халдвар авсан нь мэдэгдсэн. 40 хүртэл халуураад толгой маш их өвдөнө. Уушгинд зүү хатгаж байгаа мэт болох тул амьсгалахад ч хэцүү. Хиймэл амьсгалын аппаратад холбож, би хамарт угласан хоолойгоор л амьсгалж байлаа. Маш их өвдөж байсан тул би Бурханаас намайг хурдан үхүүлээч гэж гуйж байлаа. Гэвч Бурхан өршөөж, би одоо эдгэрээд байна. Хүмүүс ээ, болгоомжтой байгаарай” гэж  WhatsAp-аар ярьсан байна.  
 


Энэ сарын 7-нд тэр эмнэлгээс гарсан ч толгой, булчин нь өвдөж, хэвтрийн дэглэмд байсаар байгаа гэнэ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн