Шуурхай: Дорноговь аймгийн Замын-Үүдэд нэг сэжигтэй тохиолдол илэрчээ

 Шуурхай: Дорноговь аймгийн Замын-Үүдэд нэг сэжигтэй тохиолдол илэрчээ

Манай улсын хувьд коронавирусийн халдварын 16 тохиолдол бүртгэгдсэн. 4-н эдгэрч 12 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. өнөөдрийн байдлаар 1500 гаруй хүн ажиглалтад байна. Өчигдөр СӨҮЛ-Улаанбаатарын онгоцоор 257 иргэн ирсэн. Бүгдийг нь тусгаарлсан. Өчигдөр ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн хурал болсон. Энэ вирусийг хэрхэн зогсоох, цаашид ямар арга хэмжээ авах талаар тодорхой мэдээлэл байхгүй. Тиймээс иргэн улс орон эв нэгдэлтэй байх ёстойг анхааруулжээ. Японы улсын хэмжээнд өчигдөр 500 гаруй халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ер нь Хүн олноор цуглардаг газар очихгүй байх хүнтэй ойрын зайнаас харилцахгүй, гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. ДЭМБ-аас шинэ вирусийн халдвартай дайн зарлаж байна. Хэрэв өчүүхэн анхаарал болгоомжоо алдвал энэ дайнд ялагдах болно гэж анхааруулжээ.

Харин ХӨСҮТ- өөс өгч байгаа мэдээллээр 2020 оны 4-р сарын 8-нд Дорноговь аймгийн Замын-Үүдэд нэг сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тус иргэний шинжилгээний хариу өнөөдөр гарах юм. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 205 хүн тусгаарлагдсан байна. Сэлэнгэ аймагт баталдагдсан нэг иргэнийг өчигдөр ХӨСҮТ-д авчирч тусгаарласан. эмчилгээ эхэлсэн гэж мэдэгдлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн