Тусгай үүргийн нислэгээр 267 иргэн эх орондоо ирлээ

 Тусгай үүргийн нислэгээр 267 иргэн эх орондоо ирлээ

Өчигдөр 20 цагт тусгай үүргийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 267 иргэн эх орондоо ирсэн.  Тэгвэл ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлаж шинжилгээнд хамруулхаар болжээ.БНСУ-аас монгол улсын иргэдээ татан авахаар илгээсэн тусгай үүргийн нислэгээр 267 иргэн ирлээ. Эдгээр иргэдийн 44 нь өндөр настан болон асран хамгаалагчтай, 43 эрүүл мэндийн шалтгаантай, 5 жирэмсэн, 18 нь оюутан, 49 нь бага насны хүүхэдтэй болон гэр бүл, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 50 иргэн ирсэн байна. Мөн УОК-ын Шуурхай штабаас БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр 2 хүртэлх сараар саатуулагдаад байсан 55 иргэнийг тус улсын Хуульзүйн яамнаас тавьсан шаардлагын дагуу эх оронд нь авчирч байгааг мэдээллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн