Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс COVID-19-т өртөж болзошгүйг анхааруулав

 Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс COVID-19-т өртөж болзошгүйг анхааруулав

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт зогсохгүй байгаатай холбогдуулан Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбооноос дараах уриалгыг гаргалаа. 

Дархлаа дарангуйлах эмийг тогтмол хэрэглэдэг, эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс COVID-19-ийн халдварт өртөж болзошгүй эрсдэлт бүлэгт багтдаг. Иймээс байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд ийм онцгой нөхцөл байдалтай албан хаагч, ажилчдын нөхцөл байдлыг нь харгалзан цалинтай, цалингүй чөлөө олгохыг уриалсан юм. Мөн ажлын байрыг нь хэвээр хадгалан вирусийн тархалт намжтал хорио цээрийн дэглэм барихад нь туслахыг мөн хүсчээ. 

COVID-19-ийн халдвар ахмад настан, суурь өвчтэй, дархлаа муутай хүмүүст тусах магадлал өндөр. Мөн коронавирусээр нас барж байгаа хүмүүсийн ихэнх нь  чихрийн шижин, зүрх судасны архаг өвчин, даралт ихсэх өвчтэй хүмүүс байна гэдгийг ДЭМБ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн