УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр с.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ

 УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр с.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ

Өчигдөр /2020.04.07/ Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиосон. Харин энэ өдөр МАН-ын гишүүн болон УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ.

Тэрбээр энэ тухайгаа, “Хэдэн жилийн өмнө МАН-ын гишүүн байхдаа, бид яагаад ардчиллын анхдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэггүй юм? хэмээн бодож, хань хайсан ч МАНайхан ханьсдаггүй, ганцаараа цэцэг өргөж билээ. Монгол гэр хоёр баганад тулгуурладгийн адил муу ч, сайн ч МАН, АН хоёр бидний л хувь заяа, Монголын маань тулгуур гэж боддог. АН байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэнд хүргэе” гэж бичжээ.

Хэдэн жилийн өмнө МАН-ын гишүүн байхдаа, “Бид яагаад ардчилалын анхдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэггүй юм?” хэмээн бодож, хань хайсан ч МАНайхан ханьсдаггүй, ганцаараа цэцэг өргөж билээ. Монгол гэр 2 баганад тулгуурладгийн адил муу ч, сайн ч МАН, АН 2 бидний л хувь заяа, монголын маань тулгуур гэж боддог. АН байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.