Нийтийн тээвэр НӨАТ-ын сугалааны дугаар олгож эхэллээ

 Нийтийн тээвэр НӨАТ-ын сугалааны дугаар олгож эхэллээ

Нийтийн тээврийн картаар үйлчлүүлсэн иргэдэд НӨАТ-ын СУГАЛААНЫ ДУГААР (БАРИМТ БИШ) олгохоор боллоо.

            Нийтийн тээвэрт Umoney картыг амжилттай нэвтрүүлж нийтийн тээврийн бодлогыг хамгийн зөв боловсруулах гол BIG DATA-г бүрдүүлж чадсан бол дараагийн төлөвлөгөөт ажил болох ebarimt-ийн сугалаанд оролцох боломжийг олгож эхэллээ. Ингэснээрээ ухаалаг хэрэглээг түгээх, нэг хот нэг стандарттай болгох орчин үеийн хотын соёлын онцлогийг харуулахад энэхүү үйлчилгээ шинэ шат ахиулж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний онцлогоос хамаарч жолооч болон зорчигчид ачаалал, хүлээлт үүсгэхгүй байх, түүнээс үүдэлтэй гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс  буудал дээр  баримтыг цахим хэлбэрээр олгох шийдлийг боловсруулжээ.

   Хэрэглэгч НӨАТ-ын сугалаанд оролцохын тулд дараах алхамыг хийх шаардлагатай.

                 Үүнд:

                                 Утсаар  

  1. Хэрэглэгч өөрийн бүртгэлтэй Ибаримтын аккаунтаар Ибаримтын вэб болон апликейшнд нэвтрэх
  2. “Үндсэн цэс руу орсны дараа “Хялбар бүртгэл” цэсийг дарна.
  3. Гарч ирсэн талбарт  Umoney харгалзах картын төрөл, дугаарыг оруулж  хадгалахтовчийг дарна.
  4.  “Амжилттай бүртгэгдлээ” гэсэн notification гарснаар таны Umoney карт амжилттай холбогдсонд тооцогдоно.

                                Веб хөтөч              

  1. www.ebarimt.mn сайт руу нэвтрэх
  2. Карт холбох /Umoney/ – талбаруу орох
  3. Гарч ирсэн цэсэнд Umoney картын дугаар, картын төрөл зэрэг мэдээллээ оруулах
  4. “Амжилттай бүртгэгдлээ” гэсэн notification гарснаар таны Umoney карт амжилттай холбогдсонд тооцогдоно.

(Тухайн өдрийн зорчилтын тооноос үл хамааран хэрэглэгчид өдөрт 1 сугалааны дугаар авна )

            Тухайн хэрэглэгч нь дээрх үйлдлүүдийг зөв хийснээр улирал бүр зохион байгуулагддаг НӨАТ-ын азтан шалгаруулалтад оролцох боломжтой ба нийтийн тээврээр зорчсон иргэдэд сугалааны дугаар олгох ажлыг Улаанбаатар Смарт Карт ХХК нь ГТСМТТ УТҮГ-тай хамтран 2020 оын 4 дүгээр сарын 06-ний өдрөөс нэвтрүүлэх болсныг үүгээр мэдэгдэж байна

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7577-7507 утсанд хандаж авна уу.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн