Коронавирусийн халдвар авсан иргэнийг СЭЛЭНГЭЭС ХӨСҮТ-д авчирна

 Коронавирусийн халдвар авсан иргэнийг СЭЛЭНГЭЭС ХӨСҮТ-д авчирна

Монгол Улсад коронавирус өвчний 16 дахь тохиолдол өнөөдөр /2020.04.08/ бүртгэгдсэн.

Халдвар авсан тухайн иргэн нь өнгөрсөн гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө ОХУ-аас ирсэн дариудаа Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан бөгөөд давтан шинжилгээгээр түүнээс халдвар илэрсэн юм.

Халдвар авсан иргэнийг Сэлэнгэ аймгийн төвд тусгаарласан бөгөөд өнөөдөр өглөө түүнийг Улаанбаатар хотод авчрахаар ХӨСҮТ-өөс ажлын хэсэг гарсан байна. Ажлын хэсэг Сэлэнгэ аймагт очжээ.

Халдвар авсан иргэн нь ОХУ-д сурдаг, 20 настай оюутан аж. Тухайн иргэнийг ХӨСҮТ-д өнөөдөр авчирч, эмчилгээнд хамруулах юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн