Ухань хотын хөл хориог цуцаллаа

 Ухань хотын хөл хориог цуцаллаа

БНХАУ-ын Хубэй мужийг хөл хорионоос гаргаад байсан. Уг мужид коронавирусийн дэгдэлт анхлан тархасан ба үүнээс хойш хорио цээрийн дэглэмд ороод байсан юм. Тэгвэл энэ удаад Хятадын засаг захиргааны зүгээс Ухань хотыг хөл хорионоос гаргахаар болсон тухайгаа зарлалаа. Вирусний голомт болох Хубэй мужийн захиргаанаас одоогоор хог ачих, халдваргүйжүүлэх ажлыг тогтмол хийж байна. Ху Бэй мужийн Ухань хот нь 1-р сарын 23-наас хойш тусгаарлагдаад байсан билээ. Ухань хотын хөл хориог цуцалснаар тус хотоос 200 орчим нислэг хийгдэх төлөвтэй байна гэжээ. Мөн 55 мянган хүн галт тэрэгний тасалбар захиалсан байна.

Түүнчлэн тус хотын нийтийн тээврийн үйлчилгээг сэргээж эхэлсэн байна. Халдварт өвчний тархалт багасаж хэвийн нөхцөлд шилжиж буйтай холбоотойгоор тус хотын захиргаанаас ийм шийдвэрийг гаргажээ. Мөн Хубэй мужийн Ухань хотод нийтийн тээврийн үйлчилгээг сэргээсэнтэй холбоотойгоор зорчигчдод зориулж халуун хэмжигч, гар ариутгагч зэргийг суурьлуулаад байна. БНХАУ-д коронавирусийн 81800 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа. Өнөөдрийн дотор гэхэд тус улсад 61 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Хятадад шинэ төрлийн коронавирусийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн тоо 3300 гаруй байгаа бол эдгэрсэн хүмүүсийн тоо 77200-д хүрчээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн