Японд онц байдал зарлалаа

 Японд онц байдал зарлалаа

Японы ерөнхий сайд Шинзо Абэ ковид 19-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор онц байдлаар зарлах тухайгаа парламентдаа мэдэгдээд байсан. Тэгвэл тэрээр өдгөө тус вирусийн халдвар олноор нэмэгдэж байгаатай холбоотойгоор албан ёсоор онц байдал зарлалаа. Тэрээр Токио, Осока, Чиба, Сайтама, Канагава, Хёго, Фүкока зэрэг хотууддаа 1 сарын хугацаатай онц байдал зарласан байна. Тус нутаг дэвсгэрүүдэд онц байдал зарласнаар ард иргэд нь онцын шаардлаггүй үед орон гэрээсээ гарахгүй байх үүргийг хүлээж байгаа юм. Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн мэдэгдсэнээр Япон улс нь Итали, Испани, Франц зэрэг улсуудтай адил чанга хориг тогтоогүй гэжээ. Тэрээр халдварын тархалтыг бууруулахын тулд ард иргэдийнхээ амь нас аюулгүй байдлыг бодолцон, эдийн засгийн нөхцөл байдалтай уяалдуулан ийм шийдвэр гаргасан гэжээ.

Уг онц байдлын үед эмийн сан, банк, хүнсний дэлгүүрүүд, нийтийн тээврийн үйлчилгээ зэрэг явагдах хэдий ч үзвэр үйлчилгээний газрууд, номын сан, их сургуулиуд, шөнийн цэнгээний газрууд хаагдах юм. Өдгөө Японд шинэ төрлийн вирусийн 4200гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс амь насаа алдсан хүмүүсийн тоо 93 байгаа бол эдгэрсэн хүмүүсийн тоо 622 байгаа юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн