​Монгол Улс Коронавирусийн эсрэг өндөр үр дүнтэй Avigan гэдэг эмийг хэрэглэж байна

 ​Монгол Улс Коронавирусийн эсрэг өндөр үр дүнтэй Avigan гэдэг эмийг хэрэглэж байна

Монгол Улсын ЭМЯ-наас дэлхийн хэд хэдэн оронд “COVID-19”-ийн эсрэг хэрэглэж байгаа “Avigan” эмийг Японоос авч ирж байгаа талаар сайд нь мэдээлсэн. Японы “Toyoma Chemical” компанийн олон төрлийн “RNA” вирусийн эсрэг үйлчилгээтэй энэхүү эм нь зах зээлд “Favipiravir”, “Favilavir”, “T-705” болон бусад эмтэй хавсарсан хувилбар болох “Pyrazinamide” гэх нэршлээр борлуулагддаг байна.

Тус эмийг хамгийн анх 2014 онд Япон улсад вирусийн эсрэг эмнэлзүйд ашиглах зөвшөөрөл олгосон байдаг. АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас 2015 оны гуравдугаар сард “Favipiravir” эмийн вирусийн эсрэг эмнэлзүйн аюулгүй байдал, үр нөлөөг судлах клиник туршилтын гуравдугаар үе шатыг хийсэн. Харин 2020 оны гуравдугаар сарын 15-нд БНХАУ-д томуугийн эмчилгээнд батлаж, “COVID-19”-өөр үүсгэгдсэн уушгины хатгалгаа, үрэвслийн эмчилгээнд эмнэлзүйн туршилт хийх зөвшөөрөл авсан. Мөн гуравдугаар сарын 22-нд Италийн Эмийн агентлаг “Favipiravir” эмийг “COVID-19”-ийн эсрэг эмнэлзүйн туршилт явуулах зөвшөөрөл олгож, цар тахалд өртсөн гурван муждаа туршиж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар уг эмийг БНХАУ, АНУ, Итали, Индонез, ӨАБНУ тэргүүтэй хэд хэдэн оронд “COVID-19”-ийн эсрэг эмнэлзүйн судалгаанд ашиглаж байна.

БНХАУ-ын Эрүүл мэндийн байгууллагын зүгээс өнгөрөгч гуравдугаар сарын 18-нд вирусийн эсрэг “Favipiravir” эм нь “COVID-19”-ийн эсрэг өндөр үр дүнтэй болох нь судалгаагаар “маш тодорхой” харагдаж байгаа талаар мэдэгдсэн.

Уг эмийг японоос иргэд авчрах үeд Япон дахь монголын элчин сайд идэвхтэй хөөцөлдөж байж эрүүл мэндийн яамны захиалгаар эх орон руу маш цөөхөн тоогоор явуулжээ.

“Arbidol” бүлэгт 51 эрэгтэй, 69 эмэгтэй өвчтөн байсны 65.83 хувь буюу 79 өвчтөн 65-аас дээш, 34.17 хувь буюу 41 өвчтөн 61-ээс доош насны хүмүүс байсан бөгөөд бүлэгт хамаарах нийт өвчтөнүүдийн 25 хувь буюу 30 өвчтөн цусны даралт ихсэх, 10.83 хувь буюу 13 өвчтөн чихрийн шижин өвчтэй байсан аж. Өвчтөнүүдийн биеийн байдлын хувьд тус бүлэгт 111 өвчтөн хөнгөн, 9 өвчтөн хүнд болон ноцтой хэмжээнд өвчилсөн байв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн