Шуурхай: Монголд коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдлээ

 Шуурхай: Монголд коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Дэлхий дахинд 212 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгджээ. Герман, Швейцарь, Турк улсаас гадна Япон, ОХУ-д өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдсөн коронавирусийн 15 тохиолдол бүртгэгдсэнээс дөрөв нь эдгэрч, 11 нь ХӨСҮТ-д эмчлүүлж буй юм. Харин өнөөдөо ОХУ-ын ирсэн нэг иргэнээс коронавирус илэрлээ. Тус иргэний эхний шинжилгээ сөрөг гарсан бол хоёрдахь шинжилгээ эeрэг гарсан байна. Өнөөдрийн байдлаар 1484 хүн тусгаарлагдаж байгаа бол 92 хүн эмнэлгийн ажиглалтаас гарчээ. Тусгаарлах байранд 300 гаруй эмч мэргэжилтэн ажиллаж байна гэж ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.

ДЭМБ-аас Номхон далайн баруун бүсийн орнуудад нэгдүгээр давалгаа дууссан бол хоёр дахь давалгаанд бэлтгэлтэй байх шаардлагатай сануулжээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-Дөрөвдүгээр сарын 7-нд сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Монгол Улсад 16 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Тухайн иргэн хойд хилээр гуравдугаар сарын 26, 27-ны өдөр ирсэн. Анхны шинжилгээгээр сөрөг гарч, дөрөвдүгээр сарын 8-нд шилжих шөнийн давтан шинжилгээгээр илэрлээ. Тухайн иргэнийг ганцааранг нь тусгаарлаж байна. Өчигдрийн байдлаар 237 хүнд шинжилгээ хийлээ. ХӨСҮТ-д 177 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Эрүүл мэндийн яам

COVID-19-ийн нөхцөл байдал хэвлэлийн бага хурал /2020.04.08-ны 11:00 цаг/

Posted by L News.mn on Tuesday, April 7, 2020

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн