НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх хугацаа өнөөдөр дуусна

 НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх хугацаа өнөөдөр дуусна

НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгохоор болсон билээ.

Нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сард олгохтой холбоотойгоор өнөөдөр 00:00 цагаас өмнө НӨАТ-ын баримтуудаа бүртгүүлэх шаардлагатай юм байна. Энэ оны нэгдүгээр улирлын хувьд нэг иргэн дунджаар 47,000 төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт авахаар тооцоо гарсан байна.

Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долоодугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгох ажээ. Буцаан олголттой холбоотой мэдээллийг 1800-1288, 75777507 дугаараар холбогдон лавлах боломжтой юм.  

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн