Яллагдагч О.Орхон, Д.Эрдэнэбилэг нарын хэргийг шүүхэд шилжүүллээ

 Яллагдагч О.Орхон, Д.Эрдэнэбилэг нарын хэргийг шүүхэд шилжүүллээ

Одоогоос жил гаруйн өмнө буюу 2019 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засагтай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулж, цагдан хорьсон.

Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгасан ба Д.Эрдэнэбилэг нарыг ШШГЕГ-ын харъяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулж байгаад батлан даалтад гаргасан байдаг.

Тэгвэл жил гаруйн хугацаанд үргэлжилсэн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, хавтаст хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн байна.

Тэдний хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, “Hera Holding” компанийн захирал Х.Ганхуяг өчигдөр мэдээлэл хийж, Ардчилсан намд 100 сая төгрөг тушаасан сонгуульд нэр дэвшихээр горилогчдын нэрсийг зарласан билээ. Эдгээр хүмүүсийн дунд яллагдагчаар татагдан шалгагдаж буй Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхоны нэр багтсан байсан юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн