Японд онц байдал зарлана

 Японд онц байдал зарлана

Японы ерөнхий сайд Шинзо Абэ COVID-19-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор онц байдлаар зарлах тухайгаа мэдэгдлээ. Тэрээр Токио, Осока, Чиба, Сайтама, Канагава, Хёго, Фүкока зэрэг хотууддаа 1 сарын хугацаатай онц байдал зарлахаар төлөвлөөд байгаа юм. Тус нутаг дэвсгэрүүдэд онц байдал зарласан тохиолдолд ард иргэд нь онцын шаардлаггүй үед орон гэрээсээ гарахгүй байх үүргийг хүлээх юм. Уг онц байдлын үед эмийн сан, банк, хүнсний дэлгүүрүүд, нийтийн тээврийн үйлчилгээ зэрэг явагдах хэдий ч үзвэр үйлчилгээний газрууд, номын сан, их сургуулиуд, шөнийн цэнгээний газрууд хаагдах юм.

Өмнө нь Японы ерөнхий сайд Шинзо Абэ эдийн засгийн нөхцөл байдалтай уяалдуулан онц байдал зарлах эсэх шийдвэр гаргахгүй гэж мэдэгдэж байсан ч өдгөө ийнхүү онц байдал зарлахаар болоод байна. Өдгөө Японд шинэ төрлийн вирусийн 3900 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс амь насаа алдсан хүмүүсийн тоо 92 байгаа бол эдгэрсэн хүмүүсийн тоо 592 байгаа юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.