Энэтхэгийн засгийн газрын гишүүд цалингаасаа татгалзаж байна

 Энэтхэгийн засгийн газрын гишүүд цалингаасаа татгалзаж байна

Энэтхэгийн засгийн газрын гишүүд болон тус улсын ерөнхий сайдкоронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор цалингийн хэмжээгээ бууруулахаар болжээ. Тэд цалингийн хэмжээгээ бууруулснаар коронавирустай тэмцэх санд тус мөнгөө хандивлахаар болсон байна. Энэтхэгт шинэ төрлийн коронавирусийн 4700 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Үүнээс амь насаа алдсан хүмүүсийн тоо 136 байгаа бол эдгэрсэн тохиолдлын тоо 382 байна. Харин дэлхий нийтийн хэмжээнд тус вирусийн 1 сая 340 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Үүнээс амь насаа алдсан хүмүүсийн тоо дэлхий нийтийн хэмжээнд 74 мянга гаруй байгаа бол эдгэрсэн тохиолдлын тоо 286 мянга гаруй байна.

Түүнчлэн Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди шинэ төрлийн коронавирустай холбоотойгоор улс орон даяараа хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан юм. Мөн Энэтхэгийн ерөнхий сайд Наендра Моди нь ард иргэдээ ирэх орон гэрээсээ гарахгүй байхыг анхааруулаад байна. Түүнчлэн тэрээр вирус нь маш хурдацтай тархадгийг анхааруулаад сонор сэрэмжтэй байж, ариун цэврээ сайн сахиж, шаардлагатай тохиолдолд гадагшаа гарахдаа хүмүүстэй зайнаас харьцах хэрэгтэйг зөвлөжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн