Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон эрчимт эмчилгээний тасагт шилжжээ

 Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон эрчимт эмчилгээний тасагт шилжжээ

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн шинжилгээ өгч түүний шинжилгээний хариу эерэг буюу уг вирусаар халдварласан гэсэн хариу гарсан юм. Тэгвэл уг вирусийн улмаас түүний биеийн байдал хүндэрч, шинж тэмдэгүүд нь хүндэрсэн тул тэрээр эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн байна. Борис Жонсон уг коронавирусийн шинжилгээг 10 хоногийн өмнө өгч байсан. Одоо тэрээр Лондон хотын эмнэлэгт хэвтэж байгаа юм. Түүнчлэн шинэ төрлийн коронавирусийн улмаас Борис Жонсоны биеийн байдал хүндэрч байгаатай холбоотойгоорт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэл хийжээ. Тэрээр уг мэдэгдэлдээ АНУ-ын бүх иргэд Борис Жонсоныг хурдан эдгээсэй гэж хүсч байгааг уламжилсан байна.

Их Британи улсын хувьд тус улсад Ковид 19-ын 51600 гаруй тохиолдол бүртгэгджээ. Эдгэрсэн тохиолдлын тоо 135 байгаа бол вирусийн улмаас харамсалтайгаар амь насаа алдсан хүмүүсийн тоо 5000-ыг давжээ. Тус улсын ерөнхий сайд Борис Жонсон эмнэлэгт хэвтэхээсээ өмнө коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор онцын шаардлаггүй үед ард иргэдээ орон гэрээсээ гарахгүй байх, боломжтой тохиолдолд ажлаа гэрээсээ хийх,олноороо нэг дор цуглахгүй байх, айл хэсэхгүй байхыг анхааруулаад байсан юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн