ОХУ ДЭМБ-Д 1 САЯ ДОЛЛАРЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

 ОХУ ДЭМБ-Д 1 САЯ ДОЛЛАРЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

ОХУ коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн эрүүл мэндийн байгууллагад 1 сая долларын мөнгөн тусламж үзүүлэхээр болжээ. Энэ талаар ОХУ-ын засгийн газраас мэдэгдэл хийлээ.

ОХУ-ын засгийн газраас коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн эрүүл мэндийн байгууллагад 1 сая долларын мөнгөн тусламж үзүүлэхээр болсон тухайгаа мэдэгдлээ. Мөн дэлхийн эрүүл мэндийн салбарт орос хэлний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор дэлхийн эрүүл мэндийн байгууллагад дахин мөнгө хандивлах гэнэ. Цаашлаад тус байгууллагаас дэлхийн бусад улс орнуудад оношлуур, амны хаалт зэргийг хандивлах тал дээр ОХУ-ын засгийн газраас туслалцаа үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Одоогийн байдлаар ОХУ-д шинэ төрлийн коронавирусийн 6300 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Тус вирусийн улмаас амь насаа алдсан тохиолдол 47 байгаа бол эдгэрсэн тохиолдол 406 байгаа юм.

Түүнчлэн ОХУ-ын засгийн газраас ард иргэдээ тусгай үүргийн онгоцоор гадны улс орноос татах нислэгээ түр хугацаанд зогсоож байгаа талаараа мэдэгдлээ. Уг мэдэгдэлд дурьдсанаар шинэ төрлийн коронавирусийн гадны улс орноос зөөвөрлөгдөн ирэх давалгааг зосгоох зорилгоор ийм шийдвэр гаргасан гэжээ. Мөн тусгай үүргийн онгоцоор гадны улс орнуудаас ирсэн иргэд эмх замбараагүй байдал үүсгэсэн нь уг шийдвэрийг гаргахад нөлөөлжээ. ОХУ-ын засгийн газар тусгай үүргийн онгоц нисгэж иргэдээ гадны улсаас татахаа зогсоож байгаа ч ард иргэдээ гадны улс оронд байх хугацаанд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдээд байгаа юм. Мөн үүнтэйгээ холбоотойгоор гадаад хэргийн яамандаа 500 сая рубль олгожээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн