Зуслангийн бүсэд дөрвөн га газар өртөж , 8 байшин бүрэн шатжээ

 Зуслангийн бүсэд дөрвөн га газар өртөж , 8 байшин бүрэн шатжээ

Өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 07-ны 08:25 цагт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын ам өгсөөд шар өвс шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвд ирсэн.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Галын дөлийг 09:08 цагт дарсан. Гал түймэрт 4 га газар өртөж , 8 байшин бүрэн шатсан.

Зургаан байшинг шатахаас авран хамгаалж, түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн