Ж.Энхбаяр “Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт”-ийг ахалж ажиллана

 Ж.Энхбаяр “Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт”-ийг ахалж ажиллана

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулган /2020.04.06/ анх удаа цахим технологийг ашиглаж нээлтээ хийсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нээлтийн үгэндээ “Коронавируст халдварын нөхцөл байдал Монгол Улсад тулгарч буй сорилт, бэрхшээлийг харгалзан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг тусгай горимоор хэлэлцэн батлах шаардлагатайг мэдэгдэж энэ хуулийн ажлын хэсгийг Ж.Энхбаяр гишүүнээр ахлуулахаар болсон” гэдгийг онцолсон.

Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч яаралтай батлах ёстой энэ хуулийг Ж.Энхбаяр гишүүнээр ахлуулж байгаа нь учиртай. Батлан Хамгаалахын Сайд, Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллахаас гадна Батлан хамгаалах багц хууль,  Зэвсэгт хүчний бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг томоохон хуулиуд дээр ажиллаж байсан туршлагатай учир энэ удаад ч тэр энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ахалж ажиллахаар болсон байна.

Энэ хууль батлагдсанаар дан ганц коронавирус гэлтгүй бусад халдварт өвчин, цар тахлын үед авч хэрэгжүүлэх төрийн нэгдсэн бодлоготой болох юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн