ЭМЯ: Дахин 2 хүн эдгэрч энгийн тусгаарлах байранд шилжлээ

 ЭМЯ: Дахин 2 хүн эдгэрч энгийн тусгаарлах байранд шилжлээ

Шинэ төрлийн коронавирусын халдвар дэлхийн 200 гаруй улсад бүртгэгдээд байна. Монгол улсын хувьд нийт 15 тохиолдол бүртгэгдсэн. Түүнээс 2 иргэн эдгэрч энгийн тусгаарлах байранд шилжсэн юм. тэгвэл өнөөдөр буюу 4-р сарын 7-ны өдрийн 11 цагийн ээлжит мэдээллээр дахин 2 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан тухай сайн мэдээг ЭМЯ болон ХӨСҮТ-өөс мэдээллээ. Тухайн иргэдээс 5 төрлийн сорьц шинжлгээ авахад вирус илрээгүй байна. Эдгэрсэн иргэдийг энгийн тусгаарлах байранд шилжүүлж 14 хоног хяналтад байлгана. Одоогийн байдлаар 2 мянга гаруй иргэд тусгаарлах байранд хянагдаж байна. Үлдсэн халдвартай иргэдийн биеийн байдал сайжирч байна гэж ЭМЯ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн