ҮАГ: Намуудын мөрийн хөтөлбөр шаардлага хангасангүй

 ҮАГ: Намуудын мөрийн хөтөлбөр шаардлага хангасангүй

Сонгуулийн тухай хуульд зааснаар 3-р сарын 25 ны дотор улс төрийн намууд Үндсэний Аудитын газарт 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам эвсэлүүд мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр ҮАГ-аас шалгалт хийж дууслаа. МУ-ын Их хурлын тухай хуулийн 38-р зүйлийн 38-ийн 1-т УИХ ээлжит сонгуульд өрсөлдөх нам эвслүүд, бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө ТАУ-ын байгууллагаар шалгуулж дүгнэлт гаргуулахыг заасан байдаг. 3-р сарын 25-нб өдөр ҮАГ-т улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам эвслээс 27 нь сонгуульд оролцохоор мэдээлэл хүргүүлсэн. Тэгвэл эдгээрээс 12 нам 4 эвсэл орж байгаа бол 15 нам бие даан оролцох мөрийн хөтөлбөрөө өгсөн. НАмуудын мөрийн хөтөлбөрт ҮАБ дүгэлтээ гаргажээ. Дүгнэлтэд МАН, АН, МАХН намын мөрийн хөтөлбөр шаардлага нийцээгүй гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл дээрх 2 намын хөтөлбөр хоосон амлалт шинжтэй гэж ҮАГ үзжээ. Харин парламентад суудалгүй 7 намын мөрийн хөтөлбөр нийцэж байна. 12 мөрийн хөтөлбөр буюу 20 улс төрийн нам хамаарах хуульд заасан шаардлага хангаагүй гэж буцаалаа. Харин намууд ажлын 5 хоногт багтааж мөрийн хөтөлбөрөө засах боломжтой. Шаардлага хангаагүй намууд мөрийн хөтөлбөрөө засахгүй бол Сонгуульд оролцох боломжгүй юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн