“Говь” ХК 250 ажилтнаа цомхотгожээ

 “Говь” ХК 250 ажилтнаа цомхотгожээ

“Говь” ХК борлуулалт муудсаны улмаас нийт ажилчдынхаа 50 хувийг цомхотгожээ. Тодруулбал, шинэ коронавирусийн улмаас тус компани нийт ажилчдынхаа 9.5 хувийг ийнхүү цомхотгоод байна.

Тус компаниас өгч буй мэдээллээр “2020 оны эхний улиралд Монгол Улсад айлчлах байсан жуулчдын урсгал 100% тасарсан, нөгөө талаар энэ жилийн сар шинийг тэмдэглээгүй болон хөл хориотой холбоотойгоор Говь брэндийн дэлгүүрийн борлуулалт их хэмжээгээр зогслоо. Мөн гадаад захиалагч нар ч нөхцөл байдлаас үүдэн бараа бүтээгдэхүүний захиалгуудаа цуцаллаа. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэх бараа материалын тоо ширхэг, хэмжээ буурч, хэвийн үеийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны горимд өөрчлөлт орлоо. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдлыг даван гарахад ийнхүү хүндрэл учирсан тул 250 ажилтныг цомхотгохоос өөр аргагүй байдалд хүрлээ” гэжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн