С.Батбаатар: УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын санал ирээгүй

 С.Батбаатар: УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын санал ирээгүй

Өнөөдөр чуулган нээлтээ нийлээ. Чуулганы нээлт таван танхимд хуваагдана эхэлсэн. УИХ-ын дарга энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг танилцуулсан. Маргаашнаас эхлээд УИХ дахь Байнгын хороод тодорхой асуудлуудаар хуралдана. Маргааш Эдийн засгийн байнгын хороо коронавирусийн халдварын тархалттай холбоотой авч хэрэгжүүлэх долоон арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Маргааш 15.00 цагаас чуулган хуралдана хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар мэдээллээ. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Батзориг гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх тухайд “УИХ-ын гишүүн Б.Батзориг гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай хүсэлтээ УИХ-ын даргад өнгөрсөн баасан гарагийн үүдээс хойш бичгээр гарган хүргүүлсэн. УИХ-аар ирэх долоо хоногоор хэлэлцэгдэх асуудлыг баасан гарагт баталдаг болохоор энэ долоо хоногт багтаагүй. Б.Батзориг гишүүний асуудлыг ирэх долоо хоногоос хэлэлцэх байх. Ер нь УИХ-ын гишүүн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байхад ямар нэгэн асуудлаар хойшлуулах үндэслэл байхгүй” гэв. 

Мөн цахимаар хуралдаж байгаагийн нэг онцлогтой тал нь гишүүд хөдөө орон нутаг хаанаас ч холбогдон чуулган, Байнгын хорооны хуралдаандаа оролцох боломжтой гэлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүдэд IPad төхөөрөмж тараах талаар улсын төсвөөс мөнгө төсөвлөж шинээр төхөөрөмж авсан зүйл байхгүй 2017 онд авсан хуучин IPad төхөөрөмжийг УИХ-ын гишүүд хурууны хээгээ бүртгүүлэх зэргээр ашиглана гэж С.Батбаатар хэллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн