Б.Болороо: Талийгаач нөхрийн маань хэрэг прокурорт шилжих гэж байгаа

 Б.Болороо: Талийгаач нөхрийн маань хэрэг прокурорт шилжих гэж байгаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой, нийгмийн салбарт амжилттай ажиллаж буй Б.Болороогийн нөхөр Б.Бат-Амгалан өнгөрөгч оны зургаадугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө “Хишиг арвин индустриал” ХХК-ийн ажилчдын байранд харамсалтайгаар амь насаа алдсан билээ. Эл хэргийг одоо Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газарт шалгаж байгаа. Тус хэрэг удахгүй прокурорт шилжих гэж буй талаар Б.Болороо өөрийн фэйсбүүктээ нийтэлжээ.

Талийгаач нөхрийн маань хэрэг юу юугүй прокурорт шилжих гэж байгаа, хавтаст хэрэгтэй танилцах, үр дүн гарсны дараа талийгчийнхаа чандарыг нутагт нь аваачих, өөрийгөө эмчлүүлж тэнхрэх гээд олон ажил байгаа болохоор энэ намар хүртэл өөрийгөө хөгжүүлэх ямар нэг хөтөлбөрт хамрагдахгүй гэж шийдсэн.

Санаа тавьж санал болгож байгаа хүмүүстээ баярлалаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн