Коронавирусийн тархалт өндөр орнуудад нас баралт буурч байна

 Коронавирусийн тархалт өндөр орнуудад нас баралт буурч байна

Коронавирусийн халдвар өнөөдөр /2020.04.06/-ийн байдлаар дэлхийн 208 улсын 1,7 сая хүнд халдварлаж, 69 мянган хүн уг халдварын улмаас нас барж, 262 мянга нь эдгэрээд байна. Халдварын тархалт хамгийн өндөр байгаа Испани, Итали, Герман, АНУ зэрэг улс орнууд нас баралтын тоо аажмаар буурч байгаа нь тархалтын оргил үе өнгөрч байж болзошгүй гэх найдварыг төрүүлээд байна.

Италид гэхэд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын улмаас 525 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 15,887-д хүрсэн ба энэ нь тус улсад өнгөрсөн гуравдугаар сарын 19-нөөс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт болж байна. Нас баралтаар дэлхийд нэгдүгээрт бичигдэж буй энэ улсад гуравдугаар сарын 27-нд хамгийн олон буюу 969 хүн нас барсан бол тухайн өдрөөс хойших есөн өдрийн тавд нь нас баралтын тоо буурсан байна.

Дэлхийд халдвар авагсдын тоогоор тэргүүлж буй АНУ-ын хувьд сүүлийн 24 цагийн хугацаанд 25 мянга гаруй шинэ халдвар бүртгэгдэж нийт халдварын тоо 336 мянга давсан бол нас баралт хоногт 1,165-аар нэмэгдэж нийт нас баралт 9,616 боллоо.

Харин Азид Хятадаас гадна хамгийн их халдвар тархсан улс болох Өмнөд Солонгост өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинэ коронавирусийн халдварын 47 тохиолдол бүртгэгдсэн нь хоёрдугаар сарын 29-ний өдрөөс хойш нэг өдөрт илэрсэн халдварын тоо анх удаа 50-аас доош буурсан үзүүлэлт болж байна.

Оргил үедээ буюу хоёрдугаар сарын 29-ний өдөр тус улсад 909 тохиолдол бүртгэгдэж байжээ. Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгост “covid-19” халдвар авсан нийт хүний тоо 10,284 хүрээд байна. Мөн гурван хүн нас барснаар нийт нас баралт 186 болжээ.

Халдвар авсан хүний тоогоор тэргүүлж буй 10 улсын мэдээлэл 2020.04.06-ны өдрийн 10.00 цагийн байдлаар 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн